Баруун Африкийн Гана улсын өмнөд бүсийн Ашанти мужаас үхлийн аюултай Марбург вирус илэрч тус халдвар Гана улсад дэгдсэнийг ДЭМБ албан ёсоор зарлалаа.
Тодруулбал, Эбола вирустэй нэг төрөлд багтдаг Марбург нь Гана улсад анх удаа илэрсэн бөгөөд өнгөрсөн ням гарагт халдварын хоёр тохиолдол илэрч, ойрын хавьтлын гэх 98 хүнийг тусгаарласан байна. Тус вирус нь сарьсан багваахайгаас хүнд халдварладаг бөгөөд хүн хооронд биеийн шингэнээр харилцан хүрэлцэх замаар дамждаг аж. Одоогоор эмчлэх ямар нэг эм, вакцин гараагүй ч өвчнөөс сэргийлж, сарьсан багваахай амьдардаг агуйд нэвтрэхгүй байх мөн махыг нь идэхгүй байхыг анхааруулаад байгаа аж.
Эх сурвалж: BBC