Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Скандинавын орнууд болон НАТО-гийн гишүүн орнуудтай хэлэлцээ хийсний дараа “Швед, Финляндын НАТО-д гишүүнээр элсэх үйл явцыг царцаах болно” гэж дахин мэдэгдэв.
Тэрээр, “Бид Швед, Финляндын НАТО-д элсэх үйл явцыг эхлүүлэх болзолт зөвшөөрлөө гишүүн орнуудтай хуваалцсан. Тэд бидний болзлыг биелүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахгүй бол бид үйл явцыг царцаах болно гэдгийг дахин сануулмаар байна. Швед улс энэ талаар тийм ч сайн дүр зургийг гаргахгүй байгааг бид харж байна” гэжээ.
Учир нь Курдистаны ажилчны намыг террорист байгууллага гэж үзэж, "хориотой алан хядах байгууллага" болохыг батлахыг шаардаж байгаа юм.
Иймд Швед, Финлянд хоёр терроризмын сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай Европын конвенцийн дагуу Швед улс 73 хүнийг Туркт шилжүүлэн өгөхөө амласан гэж Эрдоган нэмж мэдэгджээ.