Манай улс ОХУ-ын Роснефть компанитай хөнгөлөлттэй үнээр бензин авах гэрээ хэлцэл хийсэн талаарх мэдээллийг “Spglobal” нийтэлжээ. Нийтлэлд:
"Монгол Улс жижиглэнгийн зах зээлээс 35 хүртэл хувиар хямд үнээр бензин авах хэлэлцээг ОХУ-ын “Роснефть” компанитай хийжээ. Ингэснээр аж ахуй нэгж, айл өрхүүдийн амьжиргааны өртөг буурна гэж үзэж байгаа аж. Одоо тус улсад АИ-92 бензиний үнэ 840 ам.доллар орчим байна. 2022 оныг дуустал Монгол Улс шатахуунаа жижиглэнгийн үнээр 2390 төгрөг буюу зах зээлийн үнээс 1340 төгрөгөөр хямд борлуулах боломжтой болно гэж тус улсын салбарын сайд хэлэв.
Энэхүү хэлэлцээ нь Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотой барууны орнуудын хориг арга хэмжээнээс болж зах зээл нь хумигдсан ОХУ-д цэвэршүүлсэн бүтээгдэхүүн экспортлох гарцыг баталгаажуулахад тусалж байна. Барууны хориг арга хэмжээ нь Оросын нефтийн компаниудын зах зээлийг хязгаарласан бөгөөд Роснефть болон бусад компаниуд экспортоо хадгалахын тулд Ази тивийн хэрэглэгчдэд томоохон хөнгөлөлт үзүүлж байгаа юм" гэжээ.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Spglobal