Гуравдугаар сард шууд нэвтрүүлгийн үеэр дайны эсрэг зурагт хуудас барьсан Оросын төрийн сувгийн редактор асан Марина Овсянникова ням гараг /2022.07.17/-т Москвад саатуулагдсан тухай түүний өмгөөлөгч Дмитрий Захватов өчигдөр /2022.07.18/ CNN агентлагт ярьжээ.
Учир нь Марина Овсянникова нь саяхан Кремлийн дэргэд эсэргүүцлийн жагсаал хийж, “Путин бол алуурчин. Түүний цэргүүд фашистууд. 352 хүүхэд нас баржээ. Чамайг зогсоохын тулд дахиад хэдэн хүүхэд үхэх ёстой вэ” гэсэн лоозон барьсан байсан юм. Иймд сэтгүүлч Марина Овсянникова нь “Оросын армийн нэр хүндийг гутаасан” хэмээн үзэж саатуулсан гэж түүнийн өмгөөлөгч Д.Захватов мэдэгджээ.
Эх сурвалж: CNN