ВИДЕО: Украинд амь үрэгдсэн цэргийн тэтгэмжийн мөнгөөр эцэг, эх нь автомашин авч буйг сурталчилсан нэвтрүүлгийг "Россия 1" телевиз гаргажээ

ВИДЕО: Украинд амь үрэгдсэн цэргийн тэтгэмжийн мөнгөөр эцэг, эх нь автомашин авч буйг сурталчилсан нэвтрүүлгийг "Россия 1" телевиз гаргажээ

Энэ оны гуравдугаар сарын эхээр Оросын цэргийн Украинд довтлох тушаал өгсөн Кремлийн удирдагч Владимир Путин амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд 7 сая 421 мянган рубль олгохоо амласан.

Тэгвэл Оросын "Россия 1" телевизийн долдугаар сарын 17-ны оройн "Вести недели" нэвтрүүлэгт Украины дайнд амь үрэгдсэн Саратов мужийн Вязовка тосгоны ахлах түрүүч Алексей Маловийн эцэг эхийн тухай түүхийг үзүүлэв. Нэвтрүүлэгт танкийн командлагч байсан гэх Маловийг нас барсны дараа эр зоригийн одонгоор шагнаж, амь үрэгдсэний тэтгэмж ар гэрт нь олгосон. Уг мөнгөөр амь үрэгдсэн хүүгийн аав Алексей хүүгийнхээ дурсгалд зориулж, мөрөөдлийнх нь цагаан "Лада" машиныг авсан тухай ярьж буй нь нэг талаар машины реклам мэт харагдав.

ВИДЕО:

Маловийн аав  “Манай хүү яг ийм цагаан өнгөтэй машин мөрөөддөг байсан. Би хүүгээ Украин руу дайнд явж байгааг нь мэдсэн бол болиулахыг оролдох байсан байж магадгүй, гэхдээ эцэстээ явуулах л байсан. Украйнчууд уг дайныг хүсэхгүй байна гэж би бодож байна. Гэвч бид зөвхөн тэднийг устгах гэж л оролдож байна” гэжээ.

Мөн түүнчлэн дээрх нэвтрүүлэг Оросын мэдээллийн хэрэгслээр цацагдахдаа илт “Лада” машин болон амиа алдсан цэргүүдийн ар гэрт өгч буй 7 сая 421 мянган рублийн тухай сурталчилж буй явдал боллоо хэмээн тус улсын хэвлэлүүд шүүмжлээд байна. Тухайлбал “Зоригт хөвгүүд амь үрэгдсэн бол тэтгэмж болон цол өгч алдаршуулна мөн олгож буй мөнгө нь бага биш ийм сайхан машин ч авч болно” гэсэн утга бүхий нэвтрүүлэг болсон гэж үзжээ.

Дашрамд дурдахад Дөрвөн сар гаруйн хугацаанд Оросын арми ямар хохирол амссан нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Тус улсын Батлан ​​хамгаалах яам хамгийн сүүлд гуравдугаар сарын 25-нд амиа алдсан тухай мэдээлэхдээ 1351 цэргийн албан хаагч амиа алдсан гэж байсан. Харин ВВС-ийн сэтгүүлчид нээлттэй мэдээлэлд үндэслэн долдугаар сарын 15 гэхэд Украинд Оросын 4760 цэрэг амиа алдсан болохыг батлав.