Шри Ланка улс онц байдал зарлалаа

Шри Ланка улс онц байдал зарлалаа

Шри Ланкийн түр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч буюу Ерөнхий сайд Ранил Викремесингхэ шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын өмнө онц байдал зарлажээ.

Тодруулбал, тус улсад эдийн засгийн хямралын улмаас олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал болж байгаа тул олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн амьдралд зайлшгүй шаардлагатай хангамж, үйлчилгээг хадгалах ашиг сонирхолд тулгуурлан тус шийдвэрийг гаргасан байна. Тус улсын УИХ-ын дарга Махинда Япа Абейвардена сонгуулийг "хурдан, ил тод" явуулна гэдгээ амлаж, ардчиллын үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд "тайван уур амьсгалыг бий болгохыг" уриалсан байна.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу