Өнгөрсөн зургадугаар сарын 26-ний өдөр /2022.06.26/ Суданы Костигийн эрүүгийн шүүхээр 20 настай Марьям Алсиед Тийраб гэх эмэгтэйг тус улсын садар самуунтай холбоотой хуулийг зөрчсөн гэж үзэн, чулуу шидүүлж цаазаар авах ял оноожээ.
Тодруулбал, өнгөрсөн сард Марьям Алсиед Тийрабыг анхны байцаалтын үеэр нь өөрийнх нь өгсөн мэдүүлгийг шүүхэд түүний эсрэг ашиглах болно гэдгийг анхааруулж мэдэгдэлгүй байцаалт авч, түүнийг хэргээ хүлээсэн хэргээр баривчилж, шүүхээс ял оноосон байна. Харин тус цаазлах ялыг хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж "нэн даруй, болзолгүйгээр суллахыг" уриалж байгаа аж.
Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу