БНСУ-ын “Asiana Airlines” компани манай улс руу долоон хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээр болжээ

БНСУ-ын “Asiana Airlines” компани манай улс руу долоон хоногт дөрвөн удаа нислэг үйлдэхээр болжээ

БНСУ-ын “Asiana Airlines” агаарын тээврийн компани Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог долоон хоногт дөрөв болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.

Уг шийдвэр ойрын хугацаанд батлагдаж, ирэх сарын 28 хүртэл үргэлжлэх аж. Сөүл-Улаанбаатар чиглэлд 298 хүний суудалтай А330 онгоцыг ашиглах юм. Онгоц өглөөний 09:00 цагт Инчоноос хөдөлж, 11:35 цагт Улаанбаатарт буух хуваарьтай байна. Коронавирусийн халдварын тохиолдол буурч, Монгол Улс хилээр нэвтрэх хязгаарлалтаа цуцалж, вакцинжуулалт, шинжилгээ шаардахгүйгээр жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлж эхэлсэн. БНСУ-ын иргэд Монголд 90 хоног визгүй зорчих боломжтой.

Эх сурвалж: Yonhap