Сергей Шойгу Украины алсын тусгалт пуужин, их буунуудыг нэн тэргүүнд устгахыг цэргүүддээ даалгасан гэв

Сергей Шойгу Украины алсын тусгалт пуужин, их буунуудыг нэн тэргүүнд устгахыг цэргүүддээ даалгасан гэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины алсын тусгалын пуужин, их буу тэргүүтэй зэвсгийг нэн тэргүүнд устгахыг цэргүүддээ даалгасан гэж тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ.

Тодруулбал, Украины талаас барууны орнуудаас саяхан нийлүүлсэн хэд хэдэн пуужин хөөргөх системийг ашиглан Оросын 30 логистик, зэвсгийн төвүүдэд амжилттай цохилт өгсөн учраас ийм тушаал өгсөн  аж.

Өнгөрсөн долоон хоногт Оросын 150 цэргийн алба хаагчийг устгасан гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдээд буй. Ингэснээр хоёрдугаар сарын 24-өөс хойш буюу түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын нийт амиа алдсан алба хаагчдын тоо 38,450 болсон аж. Харин Оросын талаас уг мэдээлэлд ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Aljazeera