14 жилийн турш 80 гаруй хүний аминд хүрсэн матрыг барьжээ

14 жилийн турш 80 гаруй хүний аминд хүрсэн матрыг барьжээ

Зүүн Африкийн Угандагийн нэгэн тосгонд 75 настай 16 фут өндөртэй алуурчин матрыг барьжээ.

Тодруулбал, тус матрыг “Осама” хэмээн нэрийддэг бөгөөд 1991-2005 оны хооронд 80 гаруй том хүн, хүүхдийг барьж идсэн байна. Осама нь Африкийн хамгийн том нуур болох Виктория нуурт амьдардаг байсан бөгөөд тосгоны оршин суугчид түүнийг маш хүчирхэг үхэшгүй мөнхийн гэж үзэн үлгэр домог зохиодог байжээ. Иймд тус амьтныг нутгийн иргэд болон ан амьтдын албаныхан хамтран долоо хоногийн турш урхи бэлдэж барьсан бөгөөд шууд алалгүй үржүүлгийн хөтөлбөрийн нэг хэсэг болгохоор холбогдох албаныханд шилжүүлсэн аж.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу