"ОХУ Иранаас пуужин тэсвэрлэх чадвартай нисэх төхөөрөмж авахаар бэлтгэж байна" гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ

"ОХУ Иранаас пуужин тэсвэрлэх чадвартай нисэх төхөөрөмж авахаар бэлтгэж байна" гэж АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ

Оросын төлөөлөгчид сүүлийн нэг сарын хугацаанд дор хаяж хоёр удаа Ираны төв хэсэгт байрлах нисэх онгоцны буудалд зочилж, нисгэгчгүй нисэгч төхөөрөмж буй дрон үзсэн талаар АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Мөн CNN агентлаг уг мэдээллийг батлах хиймэл дагуулаас авсан зураг нийтэлсэн байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ираны засгийн газар ОХУ-ыг хэдэн зуун нисгэгчгүй нисэх онгоц, тэр дундаа зэвсгийн зориулалттай нисгэгчгүй нисэх онгоцоор хангахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна" гэжээ.

Мөн нэрээ нууцалсан эх сурвалжууд CNN агентлагт “Иран өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Тегеран хотын өмнөд хэсэгт байрлах Кашан нисэх онгоцны буудалд “Shahed-191”, “Shahed-129” хэмээх нисгэгчгүй онгоцуудаа Орост үзүүлж эхэлсэн. Уг хоёр төрлийн онгоц нь нарийн удирдлагат пуужинг тэсвэрлэх чадвартай” гэсэн байна.

Эх сурвалж: CNN