БИДНИЙ ТУХАЙ: Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын өртөг $300 саяар НЭМЭГДСЭН гэж Рио Тинто мэдэгджээ

БИДНИЙ ТУХАЙ: Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын өртөг $300 саяар НЭМЭГДСЭН гэж Рио Тинто мэдэгджээ

Рио Тинто Монгол дахь Оюутолгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажлын зардлыг 300 сая ам.доллараар нэмэгдүүлсэн талаар Баасан гараг/2022.07.15/-т мэдэгджээ.

Зардал нэмэгдсэн шалтгааныг коронавирусийн улмаас ажиллах хүчний тасалдал үүссэнээс үүдэлтэй гэж тайлбарласан байна. Ингэснээр тус төслийн нийт өртөг 7.06 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь 2015 оны анхны тооцооноос бараг 1.8 тэрбум доллараар их тоо юм.

Өмнө нь Рио Тинто гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолж байв.

“Оюутолгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах өмнийн говьд оршдог зэс, алтны уурхай ба дэлхийн хамгийн том өндөр чанартай зэсийн ордуудын нэг. Тус уурхайн 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Туркойз Хилл Рио Тинтогоос тусдаа гаргасан мэдэгдэлдээ “Энэ онд Оюутолгойн нийт үйл ажиллагааны мөнгөн зардал 850-925 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж таамаглаж байна” гэжээ. Зардлын өсөлт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гол түүхий эд, ялангуяа түлшний үнийн хөөрөгдөл, хөрс хуулалтын хугацаа багассантай холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: Mining




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө