Сэтгүүлч Хашогги агсны өмгөөлөгчид АНЭУ-ын шүүхээс гурван жилийн хорих ял оноожээ

Сэтгүүлч Хашогги агсны өмгөөлөгчид АНЭУ-ын шүүхээс гурван жилийн хорих ял оноожээ

Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын шүүхээс амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн өмгөөлөгч асан АНУ-ын иргэн Асим Гафурт гурван жилийн хорих ял оноолоо гэж тус улсын төрийн мэдээ WAM өчигдөр /2022.07.16/ мэдээллээ.

Тодруулбал тус мэдээлэлд, “Асим Гафур нь манай улсад татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хоёр гэмт хэрэг үйлдсэн" хэмээн буруутгаж, гурван жилийн хорих ял оноож, 816,748 ам.долларын торгох ял оноосон” гэж АНЭУ-ын WAM мэдээлжээ. Харин Гафурыг Арабын Нэгдсэн Эмират улсын аюулгүй байдлын ажилтнууд Дубайн олон улсын нисэх онгоцны буудалд баривчилсан гэж “Арабын ертөнцийн ардчилал” хүний ​​эрхийн байгууллага баасан гариг /2022.07.15/-т гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: CNN