Олон улсын математикийн олимпиадаас манай улсын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Олон улсын математикийн олимпиадаас манай улсын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Олон улсын Математикийн 63-р олимпиад Норвег улсын Осло хотноо энэ сарын 6-16 өдрүүдэд болж байна. Манай улсын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29-р байранд шалгарсан өндөр амжилт гаргажээ.

Түүнчлэн манай оролцогчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоосон байна. Монголын багийн өмнөх дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулжээ.

Эх сурвалж: Монголын Математикийн Олимпиадын Хороо




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө