МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал өнөөдөр /10.17/ болно.
Намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон байна.
Намын даргын шийдвэрийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах бөгөөд НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч намын удирдлага шийдвэрээ гаргасан учраас түүнийг заалнаас нэр дэвшинэ гэж яригдаж байна.
НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Х.Булгантуяагаас гадна УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар заалнаас нэрээ дэвшүүлж магадгүй байна.