Винницад болсон халдлагын дараа “ОХУ-ыг террорист улс" гэж хүлээн зөвшөөрөхийг В.Зеленский олон улсад уриалжээ

Винницад болсон халдлагын дараа “ОХУ-ыг террорист улс" гэж хүлээн зөвшөөрөхийг В.Зеленский олон улсад уриалжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский тус улсын Винница хотод болсон халдлагын дараа өчигдөр /2022.07.14/ үг хэлэхдээ, “Оросыг террорист улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх”-ийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Тэрээр, “Орос улс олон улсын эрх зүй, соёл иргэншсэн ертөнцөд өөрийн хандлагаа харууллаа” хэмээгээд Оросын терроризмын хохирогчдод нөхөн олговор олгохын тулд “Дэлхийн бүх улс дахь Оросын бүх хөрөнгө, хөрөнгийг хураахыг тэрээр уриалжээ.  Учир нь Украины Винница хотыг Оросууд пуужингаар харвасны улмаас 23 хүн амиа алдаад байгаа ба үүний дотор 10-аас доош насны гурван хүүхэд байгаа юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө