"Twitter”-ын захиргаа Элон Маскт компаниа зарахын тулд шүүхэд өгч, дэлхийн хамгийн баян хүнтэй хуулийн тэмцэл өрнүүлнэ.
Тодруулбал Элон Маскт өнгөрсөн баасан гаригт “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллараар (37 тэрбум фунт стерлингээр) авах саналаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэний дараа энэхүү үйл явдал болсон байна.
"Twitter” Делавэрийн шүүхэд хандаж, Маскыг “Twitter”-ийн нэгж хувьцааг 54.20 ам.доллараар худалдан авахыг шаардаж байгаа юм байна. “Twitter”-ийн дарга Брет Тейлор өөрийн цахим хуудсандаа "Микроблог сайт нь Элон Маскийг гэрээний үүргээ хариуцахыг хүсч байна" гэжээ.
Эх сурвалж: BBC