Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотноо өнөөдөр уулзаж, үр тариа аюулгүй экспортлох асуудлыг хэлэлцэнэ

Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотноо өнөөдөр уулзаж, үр тариа аюулгүй экспортлох асуудлыг хэлэлцэнэ

Орос Украины нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хураангуйг хүргэж байна.

  • Украин, Орос, Туркийн цэргийн төлөөлөгчид өнөөдөр/2022.07.13/ Истанбул хотноо НҮБ-ын албаны хүмүүстэй уулзаж, дэлхийн хүнсний хямрал улам хурцдаж байгаа энэ үед Хар тэнгисийн томоохон боомт болох Одессагаас Украйны үр тариаг аюулгүй экспортлох боломжийн талаар хэлэлцэнэ.
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын мэдэлд орсон Нова Каховка хотод өнгөрсөн шөнө долоон хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан талаар мэдэгджээ. Харин тус хот дахь Оросын талын албан тушаалтнууд мэдэгдэл хийгээгүй байна.
  • Украины зэвсэгт хүчин Оросын цэргүүд Нова Каховка хотод байрлах зэвсгийн агуулахыг устгасан гэж мэдэгдэв.
  • Донецкийн амбан захирагч Павло Кириленко Оросын цэргүүд ялангуяа Бахмут, Сиверскийн бүс нутаг, Славянск, Краматорскийн эргэн тойронд томоохон довтолгоо хийхээр бэлтгэж байгаа талаар мэдээлэв.
  • Донецкийн Часив Яр хотын орон сууцны байшин нурсны улмаас амиа алдагсдын тоо 45-д хүрчээ.
  • Өөрийгөө тусгаарласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс ОХУ-д Элчин сайдын яамаа нээжээ.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө