Үндэсний их баяр наадмын хөтөлбөр ёсоор өчигдөр /2022.07.11/ 23:00 цагт “Баяр наадмын ёслолын буудлага” болох ёстой байсан тодорхой бус шалтгааны улмаас ёслолын буудлага болоогүй байна.
Харин тус арга хэмжээг үзэхээр өчигдөр орой олон мянган иргэд Сүхбаатарын талбайд цугларч, үүний дотор гадаадын жуулчид олон байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Харин “Баяр наадмын ёслолын буудлага” яагаад цуцлагдсан талаар зохион байгуулгагчдын талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Баярын хөтөлбөр дээр 23:00 цагт Баярын салют буудна гэжээ. Ийм олон иргэд цуглачихаад баярын салют буудахыг хүлээж байхад ядаж цуцлагдсанаа урьдчилаад зарлаж болдоггүй юм байх даа. ?????? @SumiyabazarD pic.twitter.com/FUFwlg2NzH
— Шар шувуу? (@Sharshuvuu_Bat) July 11, 2022