38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм.  Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм.   




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө