ОХУ-ын Төрийн Дум яаралтай ээлжит бус хуралдааныг өнөөдөр/2021.07.11/ зарлажээ. Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Төрийн Дум албан ёсны сайтдаа энэ талаар “яаралтай шийдвэрлэх асуудлууд үүссэн тул Думын дарга Вячеслав Володины нэрийн өмнөөс Төрийн Думын Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг долдугаар сарын 11-ний 10.00 цагт товлож, амралтаа авсан бүх депутатыг дуудаж байна” гэжээ.
Баттай эх сурвалж РИА Новости агентлагт “Эдийн засгийн тухай хуулийн төслүүдийг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэж байна” гэсэн байна. Тус улсын Төрийн Дум хаврын чуулганаа 7-р сарын 6-нд завсарлуулаад байв.
Эх сурвалж: Duma.gov