ФОТО: "Тамгагүй төр" жүжиг өнөөдрөөс эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон зэрэг хэл дээр дахин тоглогдож эхлэв

ФОТО: "Тамгагүй төр" жүжиг өнөөдрөөс эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон зэрэг хэл дээр дахин тоглогдож эхлэв

Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт өнгөрсөн сарын 07 /2022.06.07/-ны өдөр болсон.

Тодруулбал, "Тамгагүй төр" тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолсон байдаг. Мөн энэ хугацаанд 4,2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэдэг. 

Тэгвэл өнөөдөр /2022.07.10/-өөс эхлэн "Тамгагүй төр" жүжгийг Англи, Солонгос, Хятад, Япон, Орос хэлний синхрон орчуулгатай дахин тоглогдож эхэллээ. Тасалбарыг ticket.mn сайтаар борлуулж буй аж.  "Тамгагүй төр" жүжгийг олон хэл дээр дахин тоглохоос гадна шинэчилсэн хувилбараар найруулсан гэдгийг найруулагч Б.Баатар онцолжээ. 

ВИДЕО: