Японы эрх баригч Либераль-Ардчилсан нам (ЛАН) Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсантай холбогдуулан сонгуулийн компанит ажлаа зогсоохыг бүх нэр дэвшигчээс хүссэн байна. Энэ тухай нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, ЛАН бүх нэр дэвшигчээсээ гудамж талбайд сонгуулийн үйл ажиллагаа явууулахгүй байхыг хүссэн байна. Яг ийм үйл явдлын үеэр Абэгийн амь насанд халдсан юм. Үүний зэрэгцээ сонгууль зохион байгуулах, явуулах үүрэгтэй тус улсын Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас ТАСС агентлагт мэдээлснээр, долоодугаар сарын 10-нд болох Японы парламентын дээд танхимын сонгуулийн товыг Ерөнхий сайд асан Абэгийн амь насанд халдсан хэргийн дараа өөрчлөөгүй байна.
Эх сурвалж: CNN