Японы олон нийтийн NHK телевиз цагдаагийн эх сурвалжаас иш татан, “Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгдэж байхдаа ухаантай, хариу үйлдэл үзүүлсэн байна” мэдээлжээ. Өнөөдөр /2022.07.08/ Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцож, үг хэлж байхдаа буудуулсан Шинзо Абэг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байгааг харуулжээ. Шинзо Абэ дамнуурга дээр хэвтэж, эргэн тойронд нь хэд хэдэн хүн байгаа нь гэрэл зурагт үлджээ.
Харин хүнд шархадсан Шинзо Абег Нара хотын Nara Medical Clinic-т яаралтай хүргэн, эрчимт эмчилгээ хийж байгаа аж. Мөн түүний эрүүл мэндийн байдлын талаарх албан ёсны мэдээллийг зөвхөн эмнэлгийн эмч нар, Японы Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас хийх ажээ.
Эх сурвалж: CNN