“Gucci Gang” дуугаар алдаршсан реппер Lil Pump Монголд ирнэ

“Gucci Gang” дуугаар алдаршсан реппер Lil Pump Монголд ирнэ

Дэлхийн алдарт уран бүтээлч, реппер Lil Pump Монголд ирэхээр болжээ.

Тодруулбал, жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг XMF /Хуур Music Festival/-ыг наймдугаар сарын 19-нд /2022.08.19/ зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус наадмын тайзнаа Lil Pump гарахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн төд удалгүй Pump-ын албан ёсны хуудсаар мэдэгдэл хийх гэнэ. Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаараа олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны топ 3-т бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.3 тэрбум үзэлт авсан байна. Тус дуучин нь 2017 оноос өнөөг хүртэлх хугацаанд гурван цомог болон сингл дуунууд гаргасан бөгөөд тус дуунууддаа Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг уран бүтээлчидтэй хамтран олон хит дуунуудыг гаргажээ.




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө