Холливүүдийн нэрт жүжигчин Брэд Питт хүний царайг тогтоодоггүй эмгэгтэй болсон тухайгаа ярьжээ.
Тодруулбал, тэрбээр саяхан GQ сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр өөрийгөө “prosopagnosia” гэх эмгэгтэй болсон тухайгаа ярьсан байна. Энэ нь хүний царай тогтоодоггүй эмгэг бөгөөд яг ч албан ёсоор оношлогдоогүй гэхдээ тун итгэлтэй байгаа талаараа дурджээ. Тус эмгэг нь эргэн тойрны хүмүүс болоод гэр бүл, найз нөхдөө ч танихад бэрх болдог аж.
Эх сурвалж: CNN