УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр Бүгд Найрамдах Турк улсад албаны айлчлал хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ.
Учир нь түүний айлчлал Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах, эсэхийг шийдвэрлэх хуралтай давхцсан юм.
Энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурал Парис хотноо болж Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Харин одоогоор тус хуралдааны хариу гараагүй байна.
Хэрвээ Монгол улс саарал жагсаалтад орвол эдийн засгийн хувьд хүндрэлд орж, санхүүгийн тогтвортой байдалд аюул учрах нөхцөл бүрдэх юм. Турк улс нь Сири рүү цэргээ оруулсан. Энэ асуудал нь Монгол улсыг саарал жагсаалтад оруулах эрсдэлтэй учраас ийнхүү айлчлалаа хойшлуулсан байна.