Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад орохгүй бол Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Энх-амгалан огцорно гэж мэдэгдэж байсан. Харин тус зам ашиглалтад энэ ондоо багтаж орохгүй нь тодорхой болоод байгаа юм.
Мөн Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш ямар нэг асуудал үүсэж, утаа арилахгүй бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, мөн хотын дарга С.Амарсайхан нарыг толгойгоороо хариуц гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Шадар сайд Ө.Энхтүвшин нарыг огцрох уу гэж асуужээ.
О.Баасанхүү: Шадар сайд Ө.Энхтүвшин та огцрох ёстой‼️
— Urantogtokh (@Urantogtokh) October 14, 2019
Ц.Даваасүрэн: Би гайхаад л байна... Та өмнөх жилүүдэд хүн угаартаж байхад яагаад дуугүй байв... Жилд 500 хүн автомашины ослоор нас барж байхад дуугүй л байдаг‼️
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ??? pic.twitter.com/k409RoRO55
Даваасүрэн сайдын сэтгэцийг шалгуулах юмсан. Угартсан байна гэхээр утаатай байхыг хүсээ юу гэх. Хүн үхчихлээ гэхээр өмнө хүн үхэж байсан. Бүр 12 хүн үхэж байсан гэх. Хортой юу гэхээр итгэж чадахгүй бол АНУ руу өөрөө авч яв гэх.Асуудлаа шийд гэхээр өмнө тэгж хэлээгүй ч гэх шиг
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) October 15, 2019