Энэ оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барж, 316  хүүхэд биедээ гэмтэл авсан байна

Энэ оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барж, 316 хүүхэд биедээ гэмтэл авсан байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн осол, унаач хүүхдийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран мэдээлэл өгөв. 

Онцгой байдлын ерөнхий газрын Хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн, "Усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд эрсэдлээ. 6, 7, 8-р сард гадаа халуун болж, аялал амралт зугаалга эхэллээ. Эцэг эхчүүд нэг хормыг ч битгий алдаасай. Нийслэийн хэмжээнд Хэрлэн, Туул, Тэрэлж голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүл хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдүүдээ авч явахдаа хараа хяналтаа сулруулдаг.

-АВРАХ ХАМГААЛАХ ЮМ ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР ХҮҮХДЭЭ ОРХИСНООС ДӨРВӨН ХҮҮХДИЙГ АЛДЧИХДАА-

Аврах хамгаалах юм хэрэглэхгүйгээр хүүхдээ орхисноос дөрвөн хүүхдийг алдчихдаа. Хэдий төрийн байгууллагууд хамтраад явж байгаа ч эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлага байх ёстой.  Бид өнгөрсөн оны наймдугаар сараас  "Үер уснаас үрсээ хамгаалъя" аян хэрэгжүүлээд явж байна. Энэ бямба гарагт Мойлтын тохойд энэ өдөрлөгийн гол үйл ажиллагаа явагдана. Энэ өдөрлөгөөр осолдсон үед яаж аврах, анхны тусламж үзүүлэх, агаараас яаж авраад дараагийн шатны эмнэлэгт хүргэх зэрэг анхааруулах сургалт мэдээлэл хийнэ." гэлээ.

-ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ЗӨРЧИЛ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 2,4 ДАХИН ӨССӨН-

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, "2022 оны эхний таван сарын байдлаарх хүүхэд хохирсон гэмт хэргийн тухай мэдээлэл өгье. Гэмт хэрэг зөрчилд нийт 944 хүүхэд өртөж хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2,4 дахин өссөн үзүүлэлт. Гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барсан. 316  хүүхэд биедээ гэмтэл авсан. 

-МОРИНООС УНАСАН, НАС БАРСАН ЧИРЭГДСЭН, БЭРТСЭН 13 ХҮҮХЭД БАЙГААГААС НАЙМ НЬ НАС БАРСАН-

Хичээл сургууль амарсантай холбоотойгоор бусад байдлаар мориноос унасан, нас барсан чирэгдсэн, бэртсэн 13 хүүхэд байгаагаас найм нь нас барсан. Ихэнх нь эмнэлгийн байгууллагад ухаангүй байна. Эцэг эхчүүд зун болоод хүүхдээ хөдөө явуулчихдаг. Морь сайн унаж сураагүй хүүхдээр морь унуулаад, уралдаанаас биш гэртээ буюу хөдөө байхдаа 13 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Хичээл сургууль амарснаас 10 хүүхэд өндрөөс унаж, гурав нь амиа алдсан. Тиймээс хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд тогонд цохиулсан хүүхдүүд мөн бүртгэгдлээ. Мөн дөрвөн хүүхэд эд зүйлд дарагдсанаас гурав нь нас барсан. Тэд барилгын засвар ажлын үеэр хаалганд, хананд дарагдаж амиа алдаж байна" гэв.