Д.Жаргалсайхан: МАХН-д хууртаад байгаа учраас л гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа

Д.Жаргалсайхан: МАХН-д хууртаад байгаа учраас л гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа

Долоо хоног бүрийн Бямба гарагт МАХН-ын өөрийн төв байрны урд иргэдийг цуглуулж 2020 онд үнэгүй орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг хийж байгаа. Тус арга хэмжээнд очсон хүн бүрийн иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад, анкет бөглүүлж, ямар хэмжээтэй, хаана байршилтай орон сууцанд орох хүсэлтэй байгааг нь бүртгэн авч байгаа юм.

Харин хэрхэн яаж, ямар эдийн засгийн тооцоогоор иргэдийг үнэгүй байранд оруулах талаараа тэд тайлбарлахдаа олон байртай иргэдийн орон сууцыг хурааж авах замаар гэж тайлбарлаж байгаа юм. 

Харин МАХН-ын тус арга хэмжээг эдийн засагч Д.Жаргалсайхан шүүмжилсэн байна. Тэрээр “Өрх бүрт орон сууц өгнө гэж хэзээ ч бүтэхгүй зүйлээр худлаа амлаж сонгуулийн хууль зөрчиж байгаа учраас МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх ёстой гэж бодож байна. Энэ хүмүүст хууртаад байгаа учраас л 3 хүн тутмын 1 нь ядуу амьдарч байгаа” гэж байр сууриа илэрхийлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө