2022 оны эхний улирлын байдлаар дундаж цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13 хувиар нэмэгджээ.
НДШ төлөлтийн 2022 оны эхний улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өсжээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
НДШ төлж буй ажиллагчдын дүнд 420.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 10.7%-г, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 6.9 хувийг тус тус эзэлж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо