Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо Туул голын салаанд долоон иргэн усанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр /2022.06.20/ 11:30 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход Туул голын салаанд 18-19 насны дөрвөн эрэгтэй, 19 настай гурван эмэгтэй боогдсон байсныг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.