Эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдал болон сурагчдын амралт, аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол гарсаар байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн нэг сарын хугацаанд 7 хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ. Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа голын эрэг орчмоос зайдуу байрлах, амралтын газруудад гол, нуурын эргээрээ хамгаалалтын зурвас татаж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
Эх сурвалж: ЦЕГ