ICE TOP хамтлагийн “Миний нийслэл” тоглолт өчигдөр /2022.06.18/ төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Харин тус тоглолтын үеэр хамтлагийн зарим гишүүн хар тамхи хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна.
Тэгвэл энэ талаар ICE TOP хамтлагийн гишүүд “Тоглолтын дараа биднийг баригдаад явлаа гээд гэрийнхэн болон ах, эгч, дүү нар маань залгаж сандаргалаа. Тийм зүйл байхгүй. Хар тамхитай тэмцэх хэлтсээс бид нартай өмнө нь уулзаж, тоглолтон дээр ямар нэгэн хууль бус зүйл байлгахгүй тал дээр хамтарч ажиллах талаар ярилцсан. Тоглолтын сүүл хэсэгт нохойтой цагдаа нар байрлаж байсан өрөөнд маань шалгалт хийсэн. Бид нар очиж шалгагдаагүй. Энэ тогтолтыг бэлдэх гэж бид хоёр сарын турш бэлдсэн. Тэр олон хүний хөдөлмөрийг нурааж байгаа мэт санагдаж байна. Тийм мэдээлэл тавьсан сайт болон тийм мэдээлэл бичсэн хүмүүс биднээс хүлцэл өчиж, залруулга хийхийг албан ёсоор мэдэгдэж байна. Бусад гишүүд маань бүгд гэртээ байгаа” хэмээн тайлбар хийлээ.