Энэ оны тавдугаар сарын 31 ны өдрийн орой буюу Эх үрсийн баярын өмнөх өдөр Гадаад харилцааны яам гадаад улсад Монгол улсыг төлөөлөн суугаа элчин сайдын яамны томилгоонуудыг хийсэн байдаг. Харин энэ асуудал өнгөрсөн долоо хоногт хуралдалсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр сөхөгдсөн байна.
Учир нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Английн Лондон дахь Монгол улсын элчин сайдын яам /ЭСЯ/-ны атташегаар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Канад улсын Оттава дахь ЭСЯ-нд атташегаар тус тус томилж, дипломат албаны шат дамжлага алгасуулсан шийдвэр гаргажээ.