Турк улсын Истанбул хотоос 2020 оны долдугаар сарын 9-ны өдөр Монгол Улс руу нисэж байсан МИАТ-ийн нислэгийн үед Төв аймгийн Архуст сумын иргэн Д.Болортуяа амаржиж, ихэр охин төрүүлсэн билээ.
Нислэгийн үеэр онгоцонд хоёр ихэр хүүхэд төрсөн тохиолдол нь дэлхийн түүхэнд анхных болсон байна. Ихэр охид болон ээжид нь МИАТ-ын нисдэг бүх чиглэлд насан турш үнэгүй нисэх эрхийн бичиг гардуулсан. Тэгвэл Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр ихэр охидын ээж Д.Болортуяад “Алдарт эхийн одон”-г гардуулан өгчээ.