Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушын хоёрдугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 19:25 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход иргэн Л /43 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ