Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нэгдүгээр багийн Рашаант тосгон /аймгийн төвөөс баруун урд зүгт 274 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумаас баруун урд зүгт 60 км/-т Иргэн М “Орхон” голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургадугаар сарын 15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд М /14 настай, эрэгтэй/-ыг тус сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газраас урд зүгт 17 км-т “Орхон” голоор завиар урсаж, 3 метрийн гүнд 6 удаа шумбаж, голын эргээр автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоосон. зургадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагт эхлүүлжээ.