“Кушок Бакула Ринбүүчи”-ийн нэрэмжит шуудангийн маркийг өнөөдрөөс худалдаанд гаргалаа

“Кушок Бакула Ринбүүчи”-ийн нэрэмжит шуудангийн маркийг өнөөдрөөс худалдаанд гаргалаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 6 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд боллоо.

Энэхүү сэдэвт маркт Бурханч лам Г.Пүрэвбатын зурсан түшлэгт номт ширээн дээр Бакула Ринбүүчи гэгээнтнийг номт хувцастай, хонх, очир барин заларч буйгаар дүрслэн харуулжээ.

Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр,  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба Номун Хан Гавж Д.Чойжамц, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хууль зүйн сайд Кирен Рижижу, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх нар оролцсон юм.