Даланзадгад-Мандалговь чиглэлийн зам засах 3.4 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компаниар гаргуулна

Даланзадгад-Мандалговь чиглэлийн зам засах 3.4 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компаниар гаргуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Даланзадгад-Мандалговь чиглэлийн 305.1 км авто замын эвдрэл гэмтлийг засахад хөрөнгө гаргах тогтоол баталсан байна.

Тус замын эвдрэл, гэмтлийг засахад нийт 3.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компаниар гаргуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ.