СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвөөс 40 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Худалдааны төвөөс 40 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Хужирт сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 40 ширхэг гар утас алдагдсан байна" гэх дуудлагыг хүлээн авчээ.

Дуудлагын дагуу алба хаагчид хэргийг шалгахад тус сумын 2-р багт оршин суух хаягтай О /33 настай, эрэгтэй/  гэгч үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.