Америкийн баримтат кино өдрүүд өнөөдөр /2022.06.15/ 18:00 цагаас Тэнгис кино театрт Жозеф Пулитцерын Ард түмний дуу хоолой киногоор нээнэ.
Уг баримтат кино өдрүүд зургадугаар сарын 30-н хүртэл тав хоног үргэлжлэх бөгөөд сэтгүүл зүй, ШУ, хүний эрх, олон ургалч байдал гэхчлэн олон сонирхолтой сэдвийн дагуу бүтээгдсэн кинонууд үнэ төлбөргүй гаргах юм. Мөн эхний кино үзвэрийн дараа Фулбрайтын мэргэжилтэн Жефф Саутын кино хэлэлцүүлэгт болох аж.