Хөвсгөл аймагт хүчтэй аадар бороо орж, таван ханатай гэр үерт урсжээ

Хөвсгөл аймагт хүчтэй аадар бороо орж, таван ханатай гэр үерт урсжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ зургадугаар сарын 14-ний өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автсан, нэг айлын гэр үерт урссан тухай мэдээллийг хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20 км зам туулан очиход иргэн Ч-ийн таван ханатай гэр үерт урссан, Б-ийн таван ханатай гэр усанд автсан тул найман том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 16:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Ц.Хүслэн