Монголын хошин урлагийн нэгээхэн том төлөөлөл “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр элэгний хорт хавдартай тэмцэлдээд багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэрээр энэ хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж, саяхан эх орондоо ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /2022.06.14/ “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр таалал төгсжээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.