''Эрдэнэт үйлдвэр'' ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй.
2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм.
Тухайлбал, “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэг 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна. Тэгвэл уг заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн нийт ажилтны цалинг зургадугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмжээ.