Өнөөдөр /2022.06.14/ бурхан багшийн их дүйчин өдөр тохиож, энэ хүрээнд Гандантэгчлэн хийдэд бурханы багшийн ринсрэл залах ёслол болж, ном хурж байна. Тэгвэл Бурхан багшийн ринсрэл залах ёслолын үеэр Украин улсын төрийн далбааг хэн нэгэн Гандантэгчлэн хийдийн бурхны өмнө тавьсан байна.
Энэ талаар нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа, “Бурхан багшийн ринсрэл залах их ёслол дээр ингээд тавьсан байна гэмгүй хэлмэгдэж үрэгдсэн зовсон тэр ард түмний төлөө энэрэнгүй сэтгэл гарган уншлага номоо хурж байгаа Гандантэгчлэн хийд лам нартаа баярлалаа номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэжээ.
Бурхан багшийн ринсрэл залах их ёслол дээр ингээд тавьсан байна гэмгүй хэлмэгдэж үрэгдсэн зовсон тэр ард түмний төлөө энэрэнгүй сэтгэл гарган уншлага номоо хурж байгаа Гандантэгчлэн хийд лам нартаа баярлалаа номын цагаан буян дэлгэрэх болтугай pic.twitter.com/sUfWVPHUbW
— Zaka #NFTlover (@zakA3) June 14, 2022