НҮБ-ын нэрийн өмнөөс Монгол Улсын цэргийн алба хаагчид нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, энхийг дэмжих зорилгоор дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд үүрэг гүйцэтгэдэг.
Тэгвэл НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцуулсан алба хаагчдынхаа тоогоор манай улс дэлхийд 17 дугаар байрт жагссаж, Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг энэ долоо хоногт Улаанбаатар хотод хийхээр болжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өөрийн твиттер хуудастаа, “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна. Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбатар хотноо зохион байгуулна. Уг хуралд дэлхийн 31 орны төлөөлөгчид оролцоно” гэжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн 126 улсаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт жагсаж байна.
— Гүрсэдийн Сайханбаяр (@Saikhanbayr_G) June 13, 2022
Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбатар хотноо зохион байгуулна. Уг хуралд дэлхийн 31 орны төлөөлөгчид оролцоно. pic.twitter.com/GhBEaJXS1W