Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газраас энэ сарын 09-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т /80 настай, эмэгтэй/ халиар түүхээр яваад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлага мэдээллийг 06.10-ны өдрийн 06:57 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 80 настай эмэгтэй явганаар болон автомашинтайгаар, 1 нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглан эрэн хайж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар