Засгийн газраас улсын баяр наадмаар аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан. Энэ жил шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдааныг долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт хийхээр болжээ.
Харин Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна.
Бүсийн хурдан морины уралдааны хуваарь:
- Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт
- Төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт
- Хангайн бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл аймагт
- Говийн бүсийн хурдан морины уралдаан Дундговь аймагт
- Зүүн бүсийн хурдан морины уралдаан Сүхбаатар аймагт болно.
- Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ.