-БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЗҮЙ БУС ХАНДСАН БАГШИЙГ
АЖЛААС ХАЛСАН-
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн цахим сүлжээнд цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар бага насны тэр дундаа хэлд ороогүй бяцхан хүүхдүүдтэй байж боломгүйгээр зүй бусаар хандсан тухай мэдээлэл хөвөрч эхэллээ. Энэ асуудлыг тодруулбаас, нийтдээ гурван цэцэрлэгт хүүхдиийн эрхийг ноцтой зөрсөн тохиолдол гарсан байгаа юм.
Тухайлбал, Дархан хотын Солонго гэх хувийн хэвшлийн цэцэрлэг хэлд ороогүй нэг настай хүүхдүүдийг өдөржин харанхуй өрөөнд цоожилдог. Өрөөнд цоожлогдсон хүүхдүүд өдөржин уйлж байгаад унтаад өгсөн байдаг. Харин цэцэрлэг тарах үеэр хүүхдүүдийн нүүрийг угаагаад эцэг эхчүүдэд хүлээлгэн өгдөг гэх асуудлыг нэгэн хэвлэл хөндөн гаргаж ирсэн. Анхлан дээрх мэдээлэл эцэг эхчүүдийн фэйсбүүк группд нийтлэгдсэн байдаг.
Уг мэдээлэл нийтлэгдсэн даруйдаа хоёр цагийн дараа залруулга мэдээлэл гарсан. Гэтэл энэ мэдээллийг дээрх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн иргэн нь тухайн цэцэрлэгт шинээр ажилд орсон багш байсан гэх мэдээлэл байгаа юм. Тухайн багш бага насны хүүхдүүдийг олноор нь өдөржин харанхуй өрөөнд цоожилж орхидог байдлыг өөрийн нүдээр харсан хэмээн мэдээлсэн билээ.
Мөн нэгэн цэцэрлэгийн багш бага насны хүүхдийн сандалтай нь хамт хүлсэн гэх асуудал хөндөгдөж улмаар тухайн хоёр багшийг ажлаас нь халсан талаарх мэдээлэл хүрч багагүй олон нийтийн дургүйцлийг хүргээд авсан.
Түүнчлэн дээрх мэдээллүүдтэй давхцан Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Маамуу ир” гэх нэртэй цэцэрлэгийн багш нэг настай хүүхдийг хоёр удаа тарьсан байж болзошгүй хэрэг нийтэд ил болсон. Харин дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсэн хүүхдийн ар гэрийнхнийг тухайн цэцэрлэгээс нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол өгчээ.
-ЦЭЦЭРЛЭГЭЭС АВАХ НЬ УНТАЖ БАЙСАН ӨДРҮҮДЭД
ТАРИАНЫ ОРОМТОЙ ХАРЬСАН-
Харин тухайн цэцэрлэгээс ирэхдээ нэг настай хүүхэд гартаа тарианы оромтой ирсэн байгаа юм. Хүүхдээ авахаар очих үед хоёр удаа унтаж байгаатай таарсанд эцэг, эх нь сэжигтэй байгааг анзаарсан. Харин гэртээ хариад тухайн оройжин унтайрсан байдалтай байдаг гэх бөгөөд тэр өдрөө гартаа зүүний оромтой ирсэн байжээ.
Тариулсан байж болзошгүй хүүхдийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандан үзүүлсэн байдаг. Харин шүүх эмнэлгийн шинжилгээний хариугаар “зулгаралт” хэмээн гарсан байна. Харин уг хариуг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа аж. Харин энэхүү мэдээллийн тус цэцэрлэгийн зүгээс эрс эсэргүүцэж байгаа. Харин дээрх асуудлыг ирсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.